УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэгтэй "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэрэг, зөрчлийн талаар" ярилцлаа.
ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛЭГ 2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУГААР
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ!
Хүүхдүүд сургуулийн орчин дахь дээрэлхэлт болон гэмт хэрэг, зөрчлийн талаарх өөрийн бодлоо хуваалцлаа. Энэхүү контентийг Багануур дүүргийн прокурорын газраас “Эв-эе” нөлөөллийн аяны хүрээнд бэлтгэн хүргэж байна.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Батзолбоотой "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлье!" сэдвээр ярилцлаа.
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАН БУЮУ НОХОЙНДОО ЗОРИУЛАЛТЫН ХОШУУВЧ ЗҮҮЛГЭЖ ХЭВШЭЭРЭЙ!
Нийслэлийн хэмжээнд энэ оны 8 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 5043 бүртгэгдсэнээс 87 буюу 1.7 хувь нь Багануур дүүрэгт гарсан байна. Тус дүүрэгт бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн 35 хувьд нь хүүхэд хохирсон, ялангуяа бие махбодид нь халдсан, үл хайхарсан, дэргэд нь архидан согтуурсан зөрчил байгаа бөгөөд гаралт нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ.
Багануур дүүргийн прокурорын газраас 2024 оны 9 сарын байдлаар хяналтын харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт 4 шаардлага хүргүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар үүрэг өгч ажилласан байна.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС ХОХИРСОН ДААТГУУЛАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ХЭРХЭН НӨХӨН ТӨЛҮҮЛДЭГ ВЭ?
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “ЭВ-ЭЕ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баттуяатай "Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцогддог" сэдвээр ярилцлаа.
/Сургалтын контент/ Багануур дүүргийн прокурорын газраас хууль зүйн их дээд сургуулийн оюутан, залуучуудад зориулан “Франц Улсын прокурорын байгууллагын онцлог шинж”-ийн талаар сургалтын контент бүтээснийг хүлээн авч, танилцана уу.
ХЭРЭВ ЧИ ДЭЭРЭЛХЭЛТЭД ӨРТСӨН БОЛ ИТГЭЛ ДААХ ТОМ ХҮНЭЭС ТУСЛАМЖ, ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ
Иймд тус дүүргийн прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “ГЭР БҮЛ ХАМГИЙН АЮУЛГҮЙ ОРЧИН” видео шторкийг бэлтгэлээ.
Хүүхдийн төлөө хандлагаа өөрчилж, Ирээдүйн эздийн эрхийг хамгаалцгаая! Багануур дүүргийн прокурорын газар
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баяр-Эрдэнэтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэргийн талаар ярилцлаа.
Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдаанд оролцлоо.
Багануур дүүргийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын хяналтын харьяалалд өөрчлөлт орсонтой холбоотойгоор тус дүүргийн Дотоодын цэргийн 823 дугаар тусгай салбарын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад сургалт хийлээ.
Багануур дүүргийн прокурорыг газраас Гэр бүлийн хүчирхийллийн гаралтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор 2022, 2023 оны 1 дүгээр улиралд тус дүүрэгт гарсан энэ төрлийн зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, шалтгаан нөхцлийг судалж, урьдчилан сэргийлэх санал бүхий танилцуулгыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүллээ.
Багануур дүүргийн прокурорын газраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, эрүүдэн шүүх үйлдэл, эс үйлдэхүйгээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, улмаар хүний эрхийг ханган хамгаалах зорилгоор шалгалт хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар