ХОРИГДЛУУДЫГ НИЙГЭМШҮҮЛЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

A- A A+
ХОРИГДЛУУДЫГ НИЙГЭМШҮҮЛЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

Багануур дүүргийн прокурорын газраас 2024 оны 9 сарын байдлаар хяналтын харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт 4 шаардлага хүргүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар үүрэг өгч ажилласан байна.

Тодруулбал, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд хийсэн 13 удаагийн шалгалтаар хоригдлуудад хийж байгаа сургалт, нийгэмшүүлэх ажил хангалтгүй, холбогдох журам зааврыг бүрэн хэрэгжүүлээгүй зэрэг илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж, биелэлтийг тооцжээ.

Мөн дээрх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх,  хоригдлыг хугацааны өмнө суллах тухай 114 саналыг хянаж, хуульд заасан шаардлагыг хангасан 33 хүний асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж эрхийг нь хангасан байна.