“СУРАГЧ БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” СУРГАЛТАД 800 ОРЧИМ СУРАГЧ ХАМРАГДЛАА

A- A A+
 “СУРАГЧ БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” СУРГАЛТАД 800 ОРЧИМ СУРАГЧ ХАМРАГДЛАА

Багануур дүүргийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль - бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүүхэд, өсвөр үеийнхний байгаль орчноо хайрлан, хамгаалах зөв хандлага, экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

Прокуророос “Ой модоо хамгаалъя”, “Амьтнаа хамгаалъя”, “Усаа хамгаалъя”, “Ургамлаа хамгаалъя” сэдвүүдээр мэдээлэл өгч, “Сурагч бүр байгаль хамгаалагч” уриалга гаргаж, хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалах нь яагаад чухал болох талаар сурагчидтай чөлөөт ярилцлага хийлээ.

Сургалтад тус дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай”, “Боловсрол”, “Оюуны-Эрин” сургуулийн 6-12 дугаар ангийн 800 орчим сурагч хамрагдлаа.