“ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багануур дүүргийн прокурорын газраас Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран “Хүний эрхийг хамгаалагч” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг тус дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 427 дугаартай нээлттэй, хаалттай хорих анги, Хилийн цэргийн 0252 дугаар анги, Цэргийн штаб, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Багануур дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн удирдлагууд болон алба хаагчдыг оролцуулан зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг, зөвлөгөөнд хууль хяналтын болон төрийн цэргийн байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэхэд гарч байгаа хүний эрхийн зөрчлийн талаар, түүнээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Дондовоос “Хүний эрхийн ойлголт хүний эрхэд суурилсан хандлагын хэрэгжилт” сэдвээр сургалт орж, мэдээлэл өглөө.

Тус дүүргийн прокурорын газраас хууль хяналтын болон төрийн цэргийн байгууллагуудтай хүний эрхийн зөрчилгүй, хүний эрхийн мэдрэмжтэй хамт олон байгуулах олон талаар санамж бичгийг байгуулан ажиллаж байна.