ХОРИГДЛЫН ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХОРИГДЛЫН ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багануур дүүргийн прокурорын газраас Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран “Хоригдлын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй, хоригдлын цалин хөлс олголттой холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийг сайжруулах нь” сэдвээр хяналтын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги болон “Багануур тоосго” ААТҮГ-ын  30 орчим алба хаагч нарыг хамруулан сургалт, хэлэлцүүлгийг  зохион байгууллаа. 

Хөдөлмөр эрхэлж буй хоригдлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрхийг нь зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хохирол төлбөртэй хоригдлуудыг ажлын байраар хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хохирол төлөлтийг сайжруулах, хоригдол суллагдсаны дараа хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж үйлчилгээ авах эрхийн талаар хэлэлцэж, дээрх чиглэлээр дүүргийн прокурорын газар, хорих анги, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран ажиллахаар боллоо.  

Тус хорих ангийн хоригдлын хөдөлмөр эрхлэлт, хохирол нөхөн төлөлт нэмэгджээ. Тодруулбал 2024 оны байдлаар нийт 140 хоригдлыг цалинтай ажлын байраар хангаж, 370 сая төгрөгийн цалин олгосон бол 2025 оны 11 сарын байдлаар нийт 152 хоригдлыг цалинтай ажлын байраар ханган 431.4 сая төгрөгийн цалинг олгон, гэм хорын төлбөрт 41 хоригдлын 27.4 сая төгрөгийн хохирлыг төлүүлсэн байна.