“БАГАНУУР” ХК-НЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“БАГАНУУР” ХК-НЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас “Багануур” ХК-ний 350 гаруй ажилтан, албан хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.    

Сургалтаар тус дүүргийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байгаа хүний эрүүл мэндэд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, залилах гэмт хэрэг, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн талаар мэдээлэл хийв.   

Мөн Эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.