ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багануур дүүргийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын хяналтын харьяалалд өөрчлөлт орсонтой  холбоотойгоор тус дүүргийн Дотоодын цэргийн 823 дугаар тусгай салбарын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад сургалт хийлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын хяналтын харьяалалд өөрчлөлт орж, Дотоодын цэргийн тус салбар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар болсон бөгөөд шинээр томилогдон ажиллаж байгаа эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан байна.