Багануур дүүргийн прокурорыг газраас Гэр бүлийн хүчирхийллийн гаралтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор 2022, 2023 оны 1 дүгээр улиралд тус дүүрэгт гарсан энэ төрлийн зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, шалтгаан нөхцлийг судалж, урьдчилан сэргийлэх санал бүхий танилцуулгыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүллээ.
Мөн тус дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хороодын хэсгийн ахлагч нарт “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад хэсгийн ахлагч нарын үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг явууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар