ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН ХОРИХ АНГИ, ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН  ХОРИХ АНГИ, ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Багануур дүүргийн прокурорын газраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, эрүүдэн шүүх үйлдэл, эс үйлдэхүйгээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, улмаар хүний эрхийг ханган хамгаалах зорилгоор шалгалт хийжээ.

Шалгалтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байрны үйл ажиллагаатай танилцаж, хоригдол, хоригдогч, алба хаагч нарын эрхийг хангах зорилгоор тэдгээрээс тандалт судалгаа авч, ганцаарчилсан уулзалтуудыг зохион байгуулж ажилласан байна.