Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс харьяа нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбай “Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага” буюу MNS 6751:2019 стандарт нийцэж байгаа эсэхийг шалгажээ. Тус шалгалтад дүүргийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр хамтран оролцож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар дүүрэг дэх Сууц өмчлөгчдийн холбоодод мэдэгдэл хүргүүлсэн байна.
Шалгалтаар тоглоомын талбайг камержуулсан байх, шөнийн цагт гэрэлтүүлэгтэй байх, тоглоомын талбайн 20-иос багагүй хувьд ногоон байгууламж байх, хүүхэд гэнэт гүйх тэмдэг, тэмдэглэгээ бүхий анхааруулах тэмдгийг харагдах орчинд байрлуулах зэрэг стандарт шаардлагыг хангаагүй нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар