ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ ТАЛААР ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

A- A A+
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ ТАЛААР ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Багануур дүүргийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор хорих ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа иргэдтэй ганцаарчлан уулзаж, тандалт судалгаа авах ажлыг зохион байгуулахад хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал ялгавартай хандсан, бусдад давуу эрх олгосон, цагдан хоригдож байгаа иргэдийг салхилаагүй, усанд оруулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. 

Тус прокурорын газраас дээрх зөрчлүүдийг арилгах, давтан гаргахгүй байх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар шаардлага бичиж хүргүүлжээ.