"ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+

Багануур дүүргийн прокурорын газар нь Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, Үнэлгээ, Сургалтын хэлтсийн сургалтын албаны хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмааг урьж, тус дүүргийн прокурор, ажилтан болон Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа", "Залилах гэмт хэрэг” сэдвээр хийсэн байна.