ХҮҮХДИЙН ЭРХ НЭГДСЭН АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХ НЭГДСЭН АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

Багануур дүүргийн прокурорын газраас “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор зохион байгуулж байгаа “Хүүхдийн эрх” аяны хүрээнд тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран ажиллах төлөвлөгөөг батлаж, хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд олон нийтэд таниулан сурталчлах, тэдгээрийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг  дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулиас эхлүүлжээ.